Төслийн зорилтот сумдын бэлчээрийн төлөв байдлыг Sentinel-2 хиймэл дагуулын мэдээгээр жил бүр харьцуулан харуулна.
Сум тус бүрийн хувьд ургамал ургалтын оргил үе (7-р сарын 20 – 8-р сарын 10 орчим) дэх хиймэл дагуулын бодит өнгөт зураг болон ургамлын гарцыг илэрхийлэх NDVI индексийн зураг-ийг 2021–2026 оны хугацаанд харьцуулан үзүүлэв. NDVI зурагт хар ногоон өнгө нь ургамлын гарц сайн, цайвар шаргал өнгө нь ургамлын гарц муу болохыг илтгэнэ. Зураг дээр дарж томруулан үзэх боломжтой.
Мэдээний эх сурвалж: Европын Холбооны Copernicus хөтөлбөрийн Sentinel-2 хиймэл дагуул (Copernicus Data Space Ecosystem). Үүлшилтээс шалтгаалан зарим оны зураг 7-р сарын сүүл, 8-р сарын эхээр авсан болно. Зураг бүрийн авсан огноог хаалтад үзүүлэв.



























































