Төслийн тухай

«Бэлчээрийн шийдэл» төсөл нь Баянхонгор, Хөвсгөл аймгийн малчдад зориулагдсан бэлчээрийн тогтвортой менежментийн шийдлүүдийг боловсруулан хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх 5 жилийн төсөл юм (2025–2029).

Танилцуулга

Азийн Хөгжлийн Банк (АХБ) нь Говь ХК-д ноолуурын тогтвортой худалдан авалт, үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангах зорилгоор олгож буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих «Бэлчээрийн шийдэл» төсөл нь Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн уур амьсгалын эрс тэс нөхцлийг тэсвэрлэх чадварыг сайжруулах зорилготой.

Төслийн хүрээнд Баянхонгор, Хөвсгөл аймгийн малчдын бүлгүүдтэй хамтран бэлчээрийн тогтвортой менежментийн шийдлүүдийг бодитоор туршин хэрэгжүүлэх ба санхүүгийн боловсрол, бэлчээрийн менежмент, экологийн сэдвээр сургалт зохион байгуулна. Эмэгтэйчүүд, залуу малчдын оролцоог хангаж ажиллана.

Төслийн албан ёсны нэр: TA-10226 MON: Gobi JSC: Pilot-Testing Climate-Resilient Solutions to Pasture Degradation with Nomadic Herder Groups (57156-002) буюу «Говь ХК: Нүүдэлчин малчдын бүлгүүдтэй хамтран бэлчээрийн доройтлыг арилгах цаг уурын тэсвэртэй шийдэл турших төсөл».

Гол үзүүлэлтүүд

Хамтран ажиллах малчдын бүлгийн тоо6+
Үр шим хүртэх малчдын тоо1,200+
Тогтвортой ажлын байр (Говь ХК)1,600+
Хэрэгжих аймагБаянхонгор · Хөвсгөл
Төслийн хэрэгжих хугацаа60 сар (5 жил, 2025–2029)

Тулгамдсан асуудлууд

❄ Уур амьсгалын өөрчлөлт

Ган, зудын давтамж, эрчим нэмэгдэж, өвлийн цаг уур улам эрс тэс болж, хавар бэлчээрийн ногоо цухуйх нь хойшилсон.

⚖ Бэлчээрийн даац хэтрэлт

1990 онд 25 сая байсан мал сүрэг 2022 онд 71 саяд хүрсэн. Бэлчээрийн ургамлын төрөл зүйл эрс цөөрсөн.

⌂ Дэмжих бүтэц тогтолцоо дутагдалтай

Өвөлжилтөд шаардагдах хадлан тэжээл, ус хангалтгүй, мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, чанар муу, малчдын хамтын ажиллагаа сул.

★ Түүхий эдийн үнэ цэнэ буурсан

Ноолуурыг чанараар ангилахаа больсон; 2-3 настай ямааны нарийн ширхэгт ноолуур чанар муутай ноолууртай ижил үнээр үнэлэгддэг.

Төслөөс гарах үр дүн

Үр дүн 1. Баянхонгор аймгийн нөхцөлд нийцсэн бэлчээрийн тогтвортой менежментийн загвар шийдэл — говь хээрийн бүсийн хуурай уур амьсгал, сийрэг ургамалжилттай бэлчээрт тохирсон 3-аас цөөнгүй шийдлийг малчны бүлгүүдтэй хамтран туршиж, шалгарсан шийдлийг санал болгоно. (≥3 малчны бүлэг · ≥3 шийдэл · ≥1 шалгарсан зөвлөмж)

Үр дүн 2. Хөвсгөл аймгийн нөхцөлд нийцсэн бэлчээрийн тогтвортой менежментийн загвар шийдэл — өндөр уулын ба уулархаг хээрийн бүсийн уур амьсгал, бэлчээрийн даац хэтэрсэн нөхцөлд тохирсон 3-аас цөөнгүй шийдлийг Бэлчээр ашиглагчдын хэсгүүдтэй хамтран туршиж, шалгарсан шийдлийг санал болгоно. (≥3 БАХ · ≥3 шийдэл · ≥1 шалгарсан зөвлөмж)

Үр дүн 3. Санхүүгийн боловсрол ба жендэрийн тэгш байдлын сургалт — орлого, зардал төлөвлөх, ашиг тооцоолох, хадгаламж, зээлийн үйлчилгээ, цахим банк, санхүүгийн гэрээ хэлэлцээр, уур амьсгалд тэсвэртэй хөрөнгө оруулалт, зах зээл, өртгийн сүлжээний сэдвүүдээр сургалт зохион байгуулна. (≥200 малчин · ≥80 эмэгтэй · ≥40 залуучууд)

Үр дүн 4. Бэлчээрийн менежмент, экологийн чиглэлээр сургалт — бэлчээрийн даац, бэлчээрийн ургамлын төрөл зүйл, улирлын шилжилт хөдөлгөөн, малын тавлаг байдал, эрүүл мэнд, антибиотикийн зохистой хэрэглээ, малын тэжээлийн хангамж. (≥200 малчин · ≥80 эмэгтэй · ≥40 залуучууд)

Үр дүн 5. Уур амьсгалын нөхцлийг урьдчилан таамаглах өндөр нарийвчлалтай загвар — ган, зудын эрсдэл, хавар ногоо цухуйх хугацаа зэрэг бэлчээрийн мал аж ахуйд нөлөөлөх гол үзүүлэлтүүдийг урьдчилан таамаглах өндөр нарийвчлалтай загварыг боловсруулж батална. Уг загвар нь малчдыг өвлийн бэлтгэл, тэжээл тариалалт, мах, түүхий эдийн борлуулалтаа төлөвлөхөд тус нэмэр болох мэдээллээр хангана. (≥1 жилийн өмнө таамаглах · улирлын ойрын нарийвчлал · малчдын бүлэгт туршина)

Хэрэгжилтийн үе шатууд · 2025–2029

Үе шатАгуулга
1 дэх жил · Гарааны үе шатМалчдын бүлгүүдийг сонгох, суурь мэдээлэл бүрдүүлэх, боломжит шийдлүүдийг тодорхойлох
2 дахь жил · Эхний давталтШийдлүүдийг туршиж, үр дүнгийн урьдчилсан үнэлгээ хийх
3 дахь жил · Хоёрдугаар давталтСайжруулсан хувилбарыг хэрэгжүүлэх, дүн шинжилгээ
4 дэх жил · Гуравдугаар давталтШалгарсан шийдлүүдийг нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх
5 дахь жил · Эцсийн шийдэлТөслийн туршлагад үндэслэн зөвлөмж боловсруулж, нийт малчдын бүлгүүдэд нэвтрүүлэх

Хамтрагч байгууллагууд

Азийн Хөгжлийн БанкСанхүүжүүлэгч
Говь ХКТүнш байгууллага · Зээл хүлээн авагч
Очир Консалтинг ХХКТөсөл хэрэгжүүлэгч
ХААИСЭрдэм шинжилгээний түнш
BEAR – UC BerkeleyЭдийн засгийн зөвлөх үйлчилгээ
Хөвсгөл АБАХОрон нутгийн түнш